Канадын залуу
дуучин Justin Bieber Оскарын ёслолын дараах үдэшлэгт найз охинтойгоо Dolce
& Gabbana-гаар гангаран
очиж байсан билээ. Үүнээс хойш дуучин Justin
Bieber хүлээн авалт, улаан хивсний ёслол зэрэг томоохон арга хэмжээнүүдэд зөвхөн Dolce & Gabbana-г
сонгодог болсон байна.
Тэрбээр өчигдөр Милан хотод хийсэн тоглолтын дараах үдэшлэгийн
улаан хивсний ёслолд уг брэндийн хар савхин хүрэм, цагаан цамц, хар зангиа, хар
өмдийг өмсөн очсон байна.
“Миний хамгийн дуртай хувцаснууд бол Dolce & Gabbana-гийх
байдаг. Биед эвтэйн дээр үргэлж дэгжин, классик харагдуулж чаддаг. Тиймээс би
үргэлж Dolce &
Gabbana-г сонгох болсон” хэмээн дуучин ярьжээ.
Харин тус ордны хэвлэлийн төлөөлөгч “Бид өсвөр насныхны
шүтээн болоод буй авьяаслаг дуучинд зориулан онцгой загваруудаа урлаж байгаа”
гэжээ.
Сонирхуулалахд ,өчигдрийн түүний өмссөн хувцас бүгд
нийлээд 10 мянган ам.долларын үнэтэй гэнэ.
Н.Наран