Айн Рэндийн роман бестселлэр боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Айн Рэндийн роман бестселлэр боллоо

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн “bestseller” номуудыг танилцуулъя.

Уран зохиолын  bestseller-ыг өнгөрсөн долоо хоногт тэргүүлж байсан Айн Рэндийн  “Бид амьд хүмүүс” роман дахин тэргүүллээ. Уг номын араас “Ногоон нүдэн лам”, харин жагсаалтын гуравдугаарт “Луун шивээст охин” ном бичигджээ. Борлуулалтаар тэргүүлсэн шилдэг 10 номын жагсаалтад Г.Аюурзанын “Бөөгийн домог”, “Шүгдэн” романууд, мөн худалдаанд гарсан цагаасаа хойш эрэлт ихтэй байгаа Зян Руны “Чонон сүлд”,  Стефени Мэйерын “Үүрийн гэгээ”, “Шинэ сар” цуврал романууд багтсан байна.

Харин “Баримтат бүтээл”-ийн төрлийг “Монсудар” компаниас эрхлэн гаргасан “Оксфорд-Монсудар англи-монгол толь” тэргүүлжээ.

Уран зохиолын bestseller 10 ном:

  • Бид амьд хүмүүс-Айн Рэнд
  • Ногоон нүдэн лам-Ц.Оюунгэрэл
  • Луун шивээст охин- Стиг Ларсон
  • Бөөгийн домог-Г.Аюурзана
  • Сорхугтани- Б.Сарантуяа
  • Үзэхийн хязгаар-Л.Өлзийтөгс
  • Шүгдэн-Г.Аюурзана
  • Чонон сүлд-Зян Рун  
  • Үүрийн гэгээ-Стефени Мэйер
  • Шинэ сар- Стефени Мэйер романууд тус тус багтжээ.

Баримтат бүтээлийн bestseller 10 ном:

  • Оксфорд-Монсудар англи-монгол толь
  • “Oxford English-mongolian, Mongolian-english dictionary” pocket
  • Амжилтын арван алхам-П.Гандолгор
  • Сургамжит өгүүллэгүүд-1-Emparthy  
  • Эртний Түвдийн залуужуулах нууц жор-Петер Килдер
  • Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх-О.Батсайхан
  • Стив Жобс ба түүний илтгэх урлагийн гайхамшиг-Гармин Галло
  • Философи агуу сэтгэмжийг энгийнээр тайлбарлах ньц
  • Дипломат үйл ажил-Хенри Киссенжер
  • Япон өврийн толь бичиг-Монсудар номууд жагсаалтыг борлуулалтаараа тус тус тэргүүлжээ.
Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж