Яг одоо дуу хуурын орон Дундговь аймагт шашнаар сурталчилгаа хийгч МАН, төрийн хуулийн дагуу өрсөлдөгч АН-ын хооронд ширүүн тэмцэл өрнөж буй гэнэ.
МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаандаа шашин шүтлэг, лам хувраг, маань мэгзэм ашиглаж, санваар, сахилтнуудтай хамт авахуулсан патиараа сонгогч, сүсэгтнүүдэд тараан элдэвлэж сонгуулийн сурталчилгаагаа хийжээ.
Тэгсэн атлаа АН-ын нэр дэвшигчийг лам нарын ард зургаа авахууллаа хэмээн МАН-ын нэр дэвшигчид заргалдсан гэнэ. Гэвч эцсийн дүндээ МАН-ын таван ч нэр дэвшигч сурталчилгааныхаа явцад хууль зөрчиж татуулахад хүрчээ.
Энэ мэтээр шашин, төрийн тэмцэл өрнөж Дундговийнхон ИТХ-аа ч хуралдуулж чаддаггүй, Засаг даргаа ч томилуулж чадалгүй өдий хүрээд байгаа аж.