
Ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдад зориулан Замын цагдаагийн газраас “Замын хөдөлгөөний цагаан толгой” сурах бичгийг гаргасан байна. Бага насны хүүхдүүд замын хөдөлгөөн бүрэн мэдрэхгүй, анхаарал болгоомжгүй байдлын улмаас зам тээврийн осолд өртөн, бэртэж гэмтэх тохиолдол ихэссэн тул ийн багачуудад замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор дээрх номыг гаргасан аж. Замын цагдаагийн газраас уг номын нээлтийг өчигдөр “Интэр” номын дэлгүүрт хийжээ. Дашрамд дурдахад энэ оны эхний улиралд нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд 166 хүүхэд өртснөөс гурван хүүхэд нас барсан байна. Мөн нийт осолд өртсөн хүүхдүүдийн 53.1 хувь нь 8-14 насны хүүхэд байгаа аж.
Н.Түвшин