Хүлээлт үүсгэсэн “гацаа” үргэлжлэх үү

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Хүлээлт үүсгэсэн “гацаа” үргэлжлэх үү

УИХ-ын чуулганы хуралдаан өнгөрсөн долоо хоногт МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгээс болж “түр гацаад байгаа”. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хоёр гол асуудал бий. Нэг нь шинэ УИХ-ын гишүүдээ хүлээж авах, мөн МАН-ын бүлэгтэй болгох асуудал юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын таван гишүүн тангараг өргөхөөр байсан юм. УИХ-ын сонгуулийн даргаа дахин санал хураалт, сонгуулийн хууль зөрчсөн, гэх маргаан, гишүүний бүрэн эрхээс татгалзсан  зэргээс  УИХ 70 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй. УИХ-ын даргын зүгээс “УИХ-ын гишүүд, нам эвслүүд УИХ-ын гишүүнээр сонгогдох нэр дэвшигчийг тангараг өргүүлнэ, өргүүлэхгүй гэдгийг шийддэг субеькт биш. СЕХ болон шүүхийн шийдвэрийн дагуу ажиллана” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гэвч МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд  чуулганы хуралдаанд хоёр өдөр оролцоогүй юм. МАН-ын гишүүдийн хувьд “Өвөрхангай хоёр нэр дэвшигчийн тангараг өргүүлэхгүй, хууль бус үйлдэл” хэмээн үзэж чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн бол “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч “Эвслийн гишүүд чуулганд орох эсэхээ өөрсдөө мэд” гэсэн “утгагүй” тайлбар өгсөн.

 УИХ-ын чуулганы хуралдаан уг нь өнөөдөр зарлагдсан. Мөн л гишүүд тангараг өргөх, МАН-ын бүлэгтэй болгох хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх ёстой.  Мөн “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төсөл,   Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Өчигдрийн улс төрийн нөхцөл байдлаар бол өнөөдөр ч бас чуулганы хуралдаан болох ч юм уу  гэсэн эргэлзээ төрөхөөр байна. Асуудлаа хэлэлцье гэхээр чуулгандаа оролцохгүй, хуулиа дага гэхээр “гомдоллоод” байдаг МАН энэ удаад дахин гацаахгүй байгаасай.  Шинэ гишүүд, бүлгээс өөр олон асуудал уг нь УИХ-аас шийдлээ хүлээн гацаад байгаа баймаар юм даа, уг нь.

Ш.ЧИМЭГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж