Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 6

Энэ өдөр төржээ

Николай Склифосовский, Оросын нэрт мэс засалч (1836.04.06-1904.12.13)

Склифосовский нь мэс засал тэр дундаа цэргийн мэс заслын төрлийн 70 гаруй алдартай бүтээлийн эзэн юм. Тэрбээр мэс заслын халд­вар­гүй арга барил, мэс заслын багаж төхөө­рөмж бо­­лон эм­нэл­гийн хувцасны ариут­­галын аргач­лалыг гаргаж иржээ. Түүний буя­наар мэс заслын да­раах бохирдол ба хүндрэл үгүй болсон юм.

Николай Васильевич Склифосовский 1836 оны дөрөвдүгээр сарын 6-нд Херсон мужийн Дубоссары хотын орчим төржээ. Одессын гимнази болон Москвагийн Анагаахын дээд сургуулийг төгссөн. 1859 онд Одесса хотын эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, 1863 онд Анагаахын доктор цолтой болжээ.

Тэрбээр 1866 оноос Германы пато­лого-анатомийн институт, мөн Франц, Англид ажиллажээ. Мөн тэрээр хээрийн мэс засалч Николай Пироговын хамт Черногорийн эмнэлэгт ажиллаж байсан.

Склифософский эмч, үйлчлүүлэгч­дийнхээ дунд ихээхэн нэр хүнд­тэй хүн байсан юм. Зүрхний шигдээсээр өвчилснийхөө дараа тэрээр өөрийн эдлэндээ сүүлийн жилүүдээ өнгөрөөсөн юм. 1904 оны арванхоёрдугаар сарын 13-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Энэ өдөр таалал төгсчээ

Альбрехт Дюрер, Германы зу­раач бөгөөд Дундад зууны дүрслэх урлагийн онолч (1471.05.21-1528.04.06)

Альбрехт Дюрер. Өөрийн хөрөг

Альбрехт Дюрер 1471 оны тавдугаар сарын 21-нд Нюрн­берг хотноо төржээ. Түүний уран сайхны авьяас, ажил хэрэгч зан чанар, үзэл б­одол нь уран дархны ажлаа орхин ном хэв­лэх болсон загалмайлсан эцэг Кобергер, сэргэн мандлын олон үзэл санаа болон Итали мастеруудын уран бүтээлтэй танилцуулсан түүний найз, гайхамшигтай хүмүүнлэг үзэлтэн Виливильд Пиркхаймер нарын нөлөөгөөр бүрэлдэн тогтжээ.  
 

“Дарь эхийн долоон гуниглал”

Зураас Михаэль Воль­гемутын урланд Дюрер уран зураг, төмөр ба­рын урлагт су­ралцсан. Хэдэн жил сурал­цаад суут барчин Мартин Шонгауэртай та­нил­цахаар Кольмарт ирсэн боловч их мастер нас барсан байв. Тэрээр номын зургийн төв болсон Базельд хэдэн жил ажиллаж, чулуун бар ба зэс барын зураг сонирхох болсон байна.
Дюрер 1494 онд Нюрнбергт буцан ирээд, эхнэр авсан байв. Удалгүй өөрийн урланг нээжээ. Тэрбээр  1512 онд Ромын I Максимилиан хаантай танилцан ордны зураач болсон юм.
 
“Хувилгаан Иероним”

Дюрерын уран бүтээл Германы урла­гийн сэргэн мандлын оргил үе­тэй давхцсан юм. Германы сэр­гэн мандлын урлагийн зохиц­лын төгс бус  стиль түүний бүтээ­лээс харагддаг бө­гөөд Италийн урлагтай танилцсан нь зураачид зохицлын хэм хэмжээг суралцсан юм. Түүний уран бүтээлийн өв нь цар хүрээгээрээ Леонардо да Винчитай зэрэгцэхээр. Дюрер 1528 оны дөрөвдүгээр сарын 6-нд Нюренбергт насан эцэслэжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж