
Гэтэл Нолан Данейлсийн энэ худал зурагт итгэсэн фейсчид түүнийг азтайг гайхширч, баяр хүргэсэн 27 мянга гаруй сэтгэгдэл үлдээж, зургийг нь хоёр сая гаруй хувь хуулжээ. Харамсалтай нь, энэ зураг худал болох нь нэгэн фейсчиний үлдээсэн сэтгэгдэлээс илэрсэн байна. Тэрээр “Ямар тэнэг юм бэ?.. Энэ чинь худал…” гэж бичсэн байжээ. Хэдийгээр Нолан Данейлсийн лото хожсон нь худал байсан ч түүний хуурамч зураг “Facebook” сайтад хэдхэн өдрийн дотор олон сая хуудагдсанаар сайтын сүүлийн найман жилийн түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоож чадсан байна. Дашрамд сонирхуулахад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ерөнхийлөгч Барак Обама, түүний гэргий Мишель Обама нарын зураг “Facebook” сайтад 581 мянган удаа хуулагдаж байжээ.