
НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибег өчигдөр Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийт 608 сая төгрөгийн тусламж үзүүллээ. Үүнд машин, мотоцикл, мотоциклийн хамгаалалтын малгай, хүчилтөрөгчийн аппарат болон эмнэлгийн бусад нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд бангтсан аж. НҮБ-аас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон хоёр талын хамтын ажиллагааг бодит байдал дээр судлан энэ тухай захирлуудад танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр хүчин чармайлт тавьж байгаад талархал илэрхийлэв. Хатагтай Хорибе, тусламжийн хэмжээг бууруулахгүй байх шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчин зүйл нь Монгол улс төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн чадавхитай гэдгээ харуулж чадаж байгаа явдал юм гэдгийг энэ үеэр онцолсон юм. Мөн НҮБ-аас сонгогдсон баруун аймгуудад тусламжийн зүйлс гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон юм.
Ш.Чимэг