Кубын хүн амын тооллогын урьдчилсан дүн гарав

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Кубын хүн амын тооллогын урьдчилсан дүн гарав

Куба улс энэ жилийн есдүгээр сард хийсэн бүх нийтийн хүн амын тооллогын урьдчилсан дүнгээ гаргасан тухай тус улсын хэвлэлээр мэдээлж байна.

Уг мэдээгээр, тус улсад 11 сая 163 мянга 934 хүн амьдарч байгаагийн 63,3 хувь нь 16-59 насныхан бөгөөд эмэгтэйчүүдийн тоо нь эрэгтэйчүүдийнхээс 0,18 хувиар илүү байна. Орон сууцны санд нь 3,93 сая орон сууц болон хувийн байр байшин бүртгэгджээ.

Хүн амын бүх нийтийн тооллого сүүлийн арван жилийн дотор Кубад анх удаагаа болж байгаа юм. Тооллогыг Кубын коммунист намын Төв хорооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Марино Мурильо Хорхегийн (Marino Murillo Jorge) толгойлсон Үндэсний зохицуулах комисс явуулсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж