Мо Янь шагналаа авахаар Шведэд очно

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Мо Янь шагналаа авахаар Шведэд очно

Хятадын зохиолч Мо Янь нэр хүндтэй шагналаа гардан авахаар эхнэр, охины хамт Шведэд очно гэж орон нутгийн хэвлэлээр мэдээлэв. Зохиолч Нобелийн шагналаа гардах ёслолд зориулан гоёлын таван хос костюм бэлтгээд байгаа аж.

Фото: AFP/ John MacDougall

"Хуасиду шибао" сонинд зохиогчийн төрөлх Гаоми хотын Соёл, реклам, телевиз, мэдээллийн албаны эх сурвалж мэдэгдснээр Мо Янь лхагва гаригт Бээжин хотоос Стокгольмын зүг нисэх аж. Зохиогчийг түүний эхнэр Ду Циньлань, охин Гуань Сяосяо, туслах болон англи, испани, орос хэлний хэд хэдэн орчуулагч дагалдан явах гэнэ.

Хятадын хэвлэл зохиогчийн аяны чемоданд нэлээд анхаарал хандуулжээ. Зохиогч “Маогийн френч” нэртэй хятад уламжлал болсон костюм албан ёсны арга хэмжээний смокинг, өөр гурван төрлийн хувцас бэлтгэсэн гэнэ.

Хятадын зохиолч Мо Янь 2012 оны аравдугаар сард Уран зохиолын Нобелийн шагналтнаар тодорсон юм. Хятадын зохиолч уг шагнал авах ёслолд оролцох болов уу гэсэн таамаглалыг барууны хэвлэл түүний нэрийг зарласан эхний өдрөөс нь хөндөж байсан. 2010 оны Нобелийн энх тайвны шагналыг Хятадын тэрслүү үзэлтэн Лю Сяобод олгосноос хойш Хятад Нобелийн хорооны шударга байдалд эргэлзэж, дургүйцэж буйгаа илэрхийлэх болсон нь энэ таамаглалыг улам “амттай” болгосон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж