”Гэр ажлын байр мөн үү” хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

”Гэр ажлын байр мөн үү” хэлэлцүүлэг болно

Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс хамтран “Гэр ажлын байр мөн үү?” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг ирэх сарын 7-нд зохион байгуулах ажээ. Нийслэлийн иргэний танхимд болох энэхүү хэлэлцүүлэг нь жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдсан асуудал, тэдний өсөж хөгжих боломж, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар судлах зорилготой юм. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцохоос гадна, нийслэлийн иргэн та ч бас оролцож, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж