“Болор цом” наадмын бүртгэл өчигдөр эхэлсэн талаар бид мэдээлсэн. Өмнөх “Болор цом" наадам Архангай, Дархан-Уул, Орхон аймагт болж байсан бол энэ удаад нийслэлд зохиогдох гэнэ. Тус наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчид хоёр шүлэг, 2000 төгрөгийн хамт Зохиолчдын эвлэлийн байранд энэ сарын 28 хүртгэл бүртгүүлэх юм байна. Гэхдээ одоогоор наадам яг хэдэнд болох талаар тов гараагүй байна.
Энэ талаар тодруулахад, Монголын зохиолчдын эвлэлийн Хэвлэл, мэдээллийн ажилтан Н.Минжинсайхан “Болор цом-30” наадмын тов одоогоор гараагүй байна. Наадмыг ирэх оны нэгдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Жил, жилийн наадам өвөрмөц, шинэлэг болдог. Энэ жилийн хувьд 30 жилийн ой тохиож байгаагаараа онцлог" гэлээ.
Б.МАРАЛ