Кейт Миддлтон хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтон хөл хүнд болжээ

Кеймбрижийн гүнгийн эхнэр Кейт Миддлтон хөл хүн болж Английн залуу, элит хос удахгүй аав ээж болох гэж байгаа тухай өчигдөр Сейнт-Жеймсийн ордноос мэдээлжээ. Сейнт-Жеймсийн ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Кейт хэдхэн хоногийн өмнө эмчид үзүүлж, Лондонд хэд хоног эмнэлэгт хэвтсэний дараа ийнхүү 12 долоо хоногтой жирэмсэн гэдгээ албан ёсоор мэдэгдэж байгаа юм байна.
 Өдгөө 30 насны босгыг алхаж яваа нас чацуу хос өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хуримласан. Залуу хосыг хуримаа хийхээс өмнө тэднийг удахгүй аав ээж болно гэсэн цуурхал олон удаа дэгдэж байсан ч Кейт, Уильям нар албан ёсоор ямар ч хариу тайлбар хийдэггүй байсан юм.

Кейтийн биеийн байдал одоогоор сайн байгаа бөгөөд Уильям өнгөрсөн баасан гаригт эхнэрээ Лондоны эмнэлэгт эмчид үзүүлсэн байна. Энэ үеэр  Английн язгууртан гэр бүлийг шинэ хүн угтан авах гэж буйд АНУ-ын Цагаан ордноос эхлээд олон улс гүрний төлөөлөгчид баяр хүргэж утсаар мэндчилгээ хүргэж байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж