Австрали хохирлоо тооцов

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Австрали хохирлоо тооцов

Австрали  оны эхээр болсон үер, циклоны хохирлын албан ёсны мэдээг гаргалаа. Тивийг дайрсан байгалийн гамшгийн хохирлын хэмжээг есөн тэрбум ам.доллар гэж тооцжээ. Өмнөх урьдчилсан мэдээгээр,  нэг тэрбумын хохирол үзсэн гэж байлаа. Хохирлын хэмжээ өсч магадгүй гэж Сангийн яам нь сануулж байсан юм.

Яси гэх циклон Квинсленд мужийг дайрах үеэр нүүрсний уурхайнууд хаагдан 36 хүн үерт амиа алдсан. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар 2,4 тэрбум ам.долларын хохирол амссан байна. Австрали нь Азийн болон Номхон далайн бүсийн орнуудыг түүхий эдээр хангадаг бөгөөд коксжсон нүүрсний том нийлүүлэгч юм. Нүүрсний үйлдвэрлэлийн 80 хувь нь байдаг муж энэ салбартаа зургаан тэрбумын хохирол амссан байна. Нийтдээ Австралийн энэ жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ зургадугаар сарын 30 хүртэл 0,5 хувиар буурах ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж