Цацрагтай усаа далайд асгана

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Цацрагтай усаа далайд асгана

“Фүкүшима-1”-ийн оператор цацрагтай усаа далайд асгана

Японы “Фүкүшима-1” атомын цахил­гаан станцын оператор “ТЕРСО” компани 11500 тонн цацраг идэвхт бодистой усыг далайд юүлэхээр шийдсэн тухай Японы “Jiji” агентлаг мэдээлсэн байна.

Компанийн төлөөлөгчийн хэлснээр хоёрдугаар тогооноос урсч байгаа цацраг идэвхт изотопын их бохирдолтой усыг хуримтлуулахын тулд агуулахаа чөлөөлөх хэрэгтэй болжээ. Японы цөмийн агент­лагийнхан далайд юүлэх усанд хүнд хор хөнөөл болох хэмжээний цацраг идэвхт бодис байхгүй гэж хэлж байна.

“Фүкүшима-1” атомын цахилгаан стан­цын хор хөнөөлийг арилгах багийнхан өм­нө нь хоёрдугаар эрчим хүчний бло­кийн шал­ны хагаралтыг чигжихээр үр­дэс, жи­жиг­лэсэн цаастай полимерийг хагар­хайд шахсан ч үр дүн муутай байв. Тэд газрын доорхи хонгилынхоо  хаана нь хага­рал байгааг илрүүлэхээр будагтай ус шахжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж