”Нарантуул” захынханд торгууль ногдуулна гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

”Нарантуул” захынханд торгууль ногдуулна гэв

“Нарантуул”, “Хархорин”  болон томоохон зах руу ороход 50 төгрөг авдаг байсныг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар  /ШӨХТГ/-аас шалгаж, иргэдээс мөнгө авах ёсгүй гэсэн шийдвэрийг арваннэгдүгээр сарын 28-ны өдөр гаргасан.  Гэвч Нарантуул за хруу ороход 50 төгрөг авч байна гэсэн гомдол ирж байгаа тулШӨХТГ-аас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна гэж үзэн маргаашаас дараагийн арга хэмжээ болох торгууль ногдуулахаар болсон байна. 

ШӨХТГ-аас томоохон зах  руу ороход мөнгө авах ёсгүй гэсэн шийдвэр гарсан ч Нарантуул зах дээр гэхэд энэ нь хэрэгжихгүй байгаа талаар олон гомдол иргэдээс олон ирсэн юм байна. Тиймээс иргэдийн гомдлын дагуу шалгалт явуулж, торгуулийн арга хэмжээ авах гэж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж