Д.Тогтохсүрэнг улираахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэнг улираахаар болжээ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын 41 гишүүн анхны хуралдаанаа өчигдөр зохион байгуулжээ. Тус хурал­даанаас аймгийн ИТХ-ын даргаар Г.Ганболдыг томилж, аймгийн Засаг даргаар Д.Тогтохсүрэнг улираан томилуулах шийдвэрийг гаргасан байна. Тэд энэхүү шийдвэрээ  Ерөнхий сайдад уламжилсан гэнэ. Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулсан ч орон нутгийн хурлын сонгуулиар Ардын намынхан ялалт байгууллаа. Ардчилсан намын Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүнийхээ тангаргыг өр­гөсөн тохиолдолд аймгийн удирдлагуудтайгаа таарахгүй гэхийн зовлонг дахин амсах нь. Гэхдээ өмнөх жилүүдэд хамтарч ажиллаж сурсан юм хойно. Нэг их асуудалгүй биз ээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж