Хайди Клум “Halloween”-ыг санагалзав

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Хайди Клум “Halloween”-ыг санагалзав

Германы супер модель Хайди Клум “Halloween” -ийн баярт дуртай гэнэ. Тиймээс Хайди Клум өнгөрөгч аравдугаар сард “Halloween” баярт тусгайлан зориулж тансаг даашинз урлуулжээ. Тэрбээр баярт зориулан Германы алдартай загвар зохион бүтээгч Мартин Иезкюртогоор Египетийн хатан хаан  Клеопатрагийн өмсгөлийг санагдуулам алтлаг өнгийн даашинз, толгойн чимэглэл урлуулсан байсан ч өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр  “Сэнди” хар салхи АНУ-г дайрснаар түүний догдлон хүлээсэн “Halloween” баяр цуцлагдсан юм. Харин өнгөрсөн бямба гаригт үзэсгэлэнт бүсгүй Нью-Йорк хотын “Club Finale”-д “Halloween” баярыг нөхөн тэмдэглэж, Клеопатрагийн тансаг даашинзаараа гангарч очсон байна. Тэрээр даашинзандаа тохируулан нүүрээ шигтгээгээр чимэглэсэн байсан бөгөөд “Halloween” –ий баярыг  тэмдэглэж буйдаа сэтгэл хангалуун байгаа тухайгаа ярьжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж