Нигерт амиа золиослогч бөмбөг дэлбэлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Нигерт амиа золиослогч бөмбөг дэлбэлэв

Нигерийн Борно мужийн Чибок хотын удирдлагын төв байрны ойролцоо  өчигдөр амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас арван хүн амиа алджээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар уг халдлагыг лалын Боко Харам гэмт бүлэглэл үйлдсэн байж болзошгүй бөгөөд энэ жилийн байдлаар л гэхэд тус бүлэглэлийн үйлдсэн гэмт халдлагаас болж олон мянган иргэн амиа алдаад байгаа тухай эх сурвалжууд онцолсон байна.

Цагдаа нарын мэдээлснээр Нигерт удаа дараалан халдлага үйлдээд байгаа Боко Харам Католик шашинтнууд олноор цугладаг болон Нигерийн томоохон хотуудын сүмд иймэрхүү халдлага үйлдэх нь элбэг байдаг гэнэ. Түүнчлэн энэ удаагийн гэмт халдлага өмнөх хэргүүдтэй холбоотой эсэх талаарх мэдэгдлийг  орон нутгийн цагдаагийн албанаас  эцэслэн хийгээгүй байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж