Gerard Depardieu Распутины дүрд тоглож байна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Gerard Depardieu Распутины дүрд тоглож байна

Gerard Depardieu Распутины дүрд тоглож байна

Францын нэрт жүжигчин Gerard Depardieu-г олон гайхалтай дүрээр нь бид андахгүй сайн мэднэ. Инээдмийн жүжгийн мастер энэ удаад Оросын домог болсон Григорий Ефимович Распутины тухай Франц-Оросын хамтарсан түүхэн кинонд тоглож, гол дүрийг бүтээж байгаа аж. Кино зураг авалт  Оросын хойд хязгаар Архангельск мужид болж байгаа ба өчигдрөөс албан ёсоор эхэлсэн тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Мөн нэлээд хэсгийн зураг авалтын Санкт-Петербург хотноо авах гэнэ.

Григорий Ефимович Распутин нь далдын хар шидтэн гэдгээрээ зартай нэгэн билээ. Түүнийг үхэшгүй мөнхийн, амийг нь хороох оролдлого оон гарч байсан ч үргэлж бүтэлгүйтдэг байсан тухай домог яриа олон байдаг Распутин 1869 онд Оросын Сибирт төрсөн ба 18 насандаа Верхотуре сүмд ном сурч, далдын ид шидийн эрдэмд суралцсан гэдэг. Распутин хүмүүсийн эдгэшгүй өвчнийг анагааж, нэр хүнд нь өссөөр II Николай хааны хүүг эмчилж үнэнч зөвлөх нь болсон юм.

Оросын хаан ширээг залгамжлагч Алексей хүү удамшлын цусны өвчинтэй ба түүнийг  Распутин эмчилж байжээ. Хүүгийнх нь амийг аварсан Распутин Оросын эзэн хааны гэр бүлийн сайн найз, гэгээнтэн болжээ. Үүний зэрэгцээ түүний эсрэг олон яриа гарч, Үнэн алдартны шашныхан түүнийг ихэд буруушаадаг болсон байна. Кинонд Распутины амьдралын үнэн түүхийг өгүүлнэ хэмээн кино бүтээгчид амлаад байгаа ба ирэх оны нэгдүгээр сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Н.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж