Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны 60 насны ойг энэ сарын 14-17-нд тэмдэглэнэ. Энэ хүрээнд ДБЭТ-т түүний уран бүтээлүүдийг эгшиглүүлэх гала концерт 14-нд, ХБК-ын багш, оюутнуудын тоглолт 15-нд болно. Харин 16-нд түүний хамгийн сүүлд бичсэн уран бүтээл болох “Тунгалаг тамир” мюзиклийг ДБЭТ-ын уран бүтээлчид тоглоно. Дээрх ойн тоглолтуудын найруулагчаар төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байна.
Ц.Нацагдорж амьдралынхаа сүүлийн жилүүдэд СУИС-д багшилж байжээ. Тус сургууль дээр мөн түүний уран бүтээлийн талаар эрдэм шинжилгээний хурал болно. Анх удаа тоглогдох гэж байгаа “Тунгалаг тамир” мюзиклийг УГЖ Д.Ганхуяг найруулж, тайз чимэглэлийн зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байгаа юм. Харин мюзиклийн хөгжмийн найруулгыг “Анир” студид хийжээ.