Нигерийн Ерөнхийлөгч Малид тусална гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Нигерийн Ерөнхийлөгч Малид тусална гэв

Нигерийн Ерөнхийлөгч Махамаду Иссуфу лалынхны  бослого дэгдээд байгаа Мали улсад цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа өчигдөр мэдэгджээ. Тэрбээр өчигдөр Мали улсын Ерөнхийлөгч Дионкунда Траоретай уулзсаныхаа дараа ийн мэдэгдсэн байна.  Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хоёр орны удирдагчдын уулзалт одоогоор Мали улсад дэгдээд байгаа лалын шашинтнуудын бослого үймээнийг дарах болон Хойд Африкийн орнуудад үйл ажиллагаа нь идэвхижээд байгаа Алкайда гэмт бүлэглэлийн алан хядах ажиллагааг таслан зогсоох арга замуудын талаар авч хэлэлцсэн аж. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Мали улсад тусламж үзүүлэх талаар хүсэлт гарагах тухай мөн авч хэлэлцжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж