Жерард Депардю хойд хөршийн кинонд тоглож байна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Жерард Депардю хойд хөршийн кинонд тоглож байна

Францын алдарт жүжигчин Жерард Депардю Оросын үнэн алдартны шашны зүтгэлтэн, түүхэнд Солиотой лам хэмээн алдаршсан Григорий Распутины дүрд тоглож байна. Орос, Францын хамтарсан киноны зургийг өнгөрсөн даваа гаригт Архангельск мужийн нэгэн тосгонд авч эхэлсэн байна.


Распутин ламтны учир битүүлэг амьдралын түүхийг өгүүлэх уг кино ирэх оны нэгдүгээр сард дэлгэцэнд гарах юм. Солиотой лам II Николай хаан болоод түүний эхнэр Александра нарт тун их нөлөөтэй байсан хэмээн тэмдэглэгддэг. Александра хатны дүрд Францын жүжигчин Фэнни Ардант тоглож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж