Бусдын төлөө залбирах нь тархи мэдрэлийг тайвшруулна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Бусдын төлөө залбирах нь тархи мэдрэлийг тайвшруулна

Ямар нэг таагүй үйл явдал, ялангуяа доромжлогдож, гутарсны дараа хэн нэгний төлөө залбирвал сэтгэл зүйн хүнд байдлаасаа хялбархан гардгийг судлаачид тогтоолоо. Хорт хавдраар өвчилсөн, хэвтрийн өвчин туссан гээд бусдын тусламж гарцаагүй шаардлагатай байгаа тэр хүмүүсийн төлөө залбирвал өөрийн бухимдал мартагдаж, тайвширдаг гэнэ. Залбирал гэдгийг гэхдээ заавал ямар нэг шашных байх албагүй. Зүгээр л хэн нэгэнд сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэхэд л болно.


“Бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулах нь уур бухимдлыг нь төрүүлсэн зүйлийг өөрөө харах, аливаа үйл явдлыг өөр өнцгөөс үнэлэх үүд хаалгыг нээдэг. Тиймдээ ч өрөөлийн сайн сайханд илүү анхаарахаар өөрийн зовлонг тэгтлээ хүндээр хүлээж авахаа болино” хэмээн дээрх судалгааг явуулсан Охиогийн их сургуулийн Брэд Бушмэн тайлбарлав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж