Олимп сурталчлах өдөрлөг болно | News.MN

Олимп сурталчлах өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Олимп сурталчлах өдөрлөг болно

Хөвсгөл аймагт ирэх есдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд олим­пизм сурталчлах өдрүүдийг зо­хион байгуулна.

Орон нутагт Олимпизмийн үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, Олимпийн медальтан алдарт та­мирчдын үлгэр дуурайллаар өс­вөр, залуу үеийг хүмүүжүүлэх, зөвлөл, танхимуудын үйл ажил­лагааг эрчимжүүлэх арга турш­лагыг нь өөр хооронд нь харилцан солилцуулж ажил хэрэг болгох зорилгоор аймаг бүрт зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээнд аймаг дүүргийн Олимпийн зөвлөлийн захирал, арга зүйчид, олимпийн медальтан тамирчид МҮОХ-ы төлөөлөгчид оролцож, спорт урлагийн нэгдсэн тоглолт, Шадар ван Б.Чингүнжавын талбайд Олим­пийн наадмын нээлтийн үйл ажиллагаанаас гадна гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тамир­чид, хөдөлмөрчдийн цуглаан болж галт бамбар залж бадраах ар­га хэмжээг зохион байгуулах гэнэ. Мөн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн “Сидней” олим­пийн зөвлөл болон ерөнхий боловсролын сургуулийн дэр­гэдэх олимпийн танхимын үйл ажил­лагаатай танилцах юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-04-06 202.126.91.248

wefwefwefwfe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж