Протез, ортопелийн жишиг үнийг нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.02-нд нийтлэгдсэн

Протез, ортопелийн жишиг үнийг нэмэгдүүлэв

18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хоёр жилд нэг удаа, 18-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гурван жилд, ахмад настанд таван жилд нэг удаа протез, ортопедийн үнийг нөхөн олгодог хууль бий. Энэ дагуу нийгмийн халамжийн сангаас 2011 онд ийм хөнгөлөлтөд 6,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байна. Энэ зардал 2009 оноос хойш нэмэгдээгүй бөгөөд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хөнгөлөлт олгодог протез, ортопед болон тусгай хэрэгслийн нэр төрөл, жишиг үнийг нь нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Одоо мөрдөж буй протез, ортопедийн жагсаалтад 53 төрлийн бүтээгдэхүүнийг багтаасан байдаг бол шинэчлэгдсэн жагсаалтад 27 төрлийн тусгай хэрэгсэл нэмж орууллаа. Шинээр нэмэгдэж байгаа хэрэгслийн 50 хувь буюу 13 нь тархины саажилттай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэгслүүд байна.

Жагсаалтад багтсан эдгээр бүтээгдэхүүний жишиг үнийг шинэчлэн тогтоож 0,2-3 дахин нэмэгдүүлснээр нийгмийн халамжийн сангаас олгох мөнгө 2,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж