Ерөнхийлөгч шүүгчдийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч шүүгчдийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гарган дараах шүүгчдийг томилжээ. Үүнд Зоригтын Түвшинтөгсийг нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Нямжавын Гэрэлтуяаг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Бүдрагчаагийн Отгонбямбыг Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн, Батжаргалын Дэлгэрцэцэгийг Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн, Цэгмидийн Дайрийжавыг Хэнтий аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж