Газрын тосны экспорт 3,38 сая баррель хүрнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.01-нд нийтлэгдсэн

Газрын тосны экспорт 3,38 сая баррель хүрнэ

Манай улс энэ оны 12 сарын 31-нээс улсын хэмжээнд нийт 3.38 сая баррель газрын тос олборлон, экспортолж, төсөвт 104 тэрбум төгрөг төвлөрнө гэж Уул уурхайн яам үзэж байна.

Өнгөрсөн жил Монгол улс 2.5 сая тонн баррель газрын тос экспортод гаргасан. Тосон-Уул, Тамсагийн орд газрын талбайгаас нефть олборлож экспортод гаргаж байгаа билээ. Одоогийн байдлаар газрын тосыг 100 хувь Хятад руу, дэлхийн зах зээлийн үнээр худалддаг.

Манай улс нийт 332.6 сая тонн газрын тосны таамаг нөөцтэй. Үүнээс 43.2 сая тонн нь ашиглаж болох баталгаат нөөц юм.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг яаралтай шийдвэрлэх үүрэг Уул уурхайн яаманд өгсөн. Удахгүй яамнаас ТЭЗҮ боловсруулах компанийг сонгон шалгаруулна гэж мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж