Авлигаас ангид байх амлалт өглөө

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Авлигаас ангид байх амлалт өглөө

Монгол улсын авлигатай тэмцэх газар Залуучуудын холбоотой хамтран  төрийн бүх байгууллага, яам тамгын газар, агентлагуудаар “Авлигаас ангид байх амлалт”-ын дэвтрийг “аялуулж” эхлээд байна. Өнөөдөр энэхүү дэвтрийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны удирдлага болон албан хаагчдад АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Д.Мөнхжаргал хүлээлгэн өглөө. Уг дэвтэрт ССАЖ-ын  сайд болон дэд сайдаас эхлүүлээд  бүх газар хэлтсийн дарга,  мэргэжилтэнүүд авлигаас ангид байх амлалтаа бичиж өгөх юм.  “Авлигаас  ангид байх амлалт”-ын дэвтрийг маргааш холбогдох хүмүүс нь буцаан авах бөгөөд ССАЖЯ-ны 70 гаруй албан хаагч амлалтаа бичин гарын үсгээрээ баталжуулах юм. Уг дэвтэр одоогийн байдлаар нийт 10 гаруй байгууллагаар аялаад байгаа аж.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж