
Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ онд 13200 га талбайд үр тариа, 350 га талбайд төмс, 150 га талбайд хүнсний ногоо, 200 га талбайд малын тэжээл тариалах аж. Мөн энэ сарын 9-нд Дархан хотод болох зөвлөгөөнд 30 гаруй тариаланч оролцох бөгөөд туршлага судлах гэнэ.