Сирид интернэтийн сүлжээг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Сирид интернэтийн сүлжээг хаажээ

Сирийн Засгийн газрын тушаалаар интернэтийн сүлжээний “Renesys” компани өчигдөр өдрөөс Сири даяар интернэтийн сүлжээг хаасан байна. Мөн Сирид интернэтийн сүлжээ хаагдсаны дараа гар утасны сүлжээ ч мөн хаагджээ. Сирийн Засгийн газраас энэхүү үйлдлээ террористууд болон босогчдыг интернэт ашиглахыг зогсоох зорилготой хэмээн тайлбарласан байна.  “Renesys” компаний мэдэгдсэнээр Сири даяар интернэтийн нийт 84 IP байдгийг бүгдийг нь Засгийн газрын шаардлагаар хаажээ. Мөн “Google”, “YouTube” зэрэг томоохон сайтууд ч Сири даяар интернэтийн сүлжээ хаагдсаныг баталсан байна. Зарим эх сурвалжууд  Сирийн Засгийн газрын дээрх шийдвэрийг  цэргүүдийн дайралт, довтолгоонд өртөсөн хотууд болон босогчдын нүд хальтрам зураг, мэдээллийг дэлхий дахинд тараахгүйн тулд авсан арга хэмжээ хэмээн тайлбарлажээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж