Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Жүдочид ялагдлаа

Японы нийслэл Токио хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга”-ын тэмцээнд зодоглож буй хөнгөн жингийн, тодруулбал, 60 болон 66 кг-д хүч үзсэн Монголын тамирчид тэмцээнээ дуусгалаа. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж буй юм. Эдгээр жинд Монголын жүдочдоос 60 кг-д Ч.Болдбаатар, Д.Амартүвшин нар, 66 кг-д Д.Алтансүх нар зодоглосон ч хэсгийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

ОУХМ Ч.Болдбаатар эхний тойрогт Бельгийн Сенн Уинсийг ялсан ч, удаахь барилдаанд Узбекистаны Диёрбек Урозбоевт ялагдсан бол Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны Асхат Телмановт дийлдсэн байна. 66 кг-ын жинд хүч үзсэн Д.Алтансүх эхний барилдаандаа Хонконгийн Ен Кай Чуныг ялсан ч, дараагийн барилдаанд Испанийн Сугои Уриартед ялагдаж, тэмцээнийг орхилоо.

Тэмцээний хуваарийн дагуу маргааш эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 ба 70 кг-ын жингийн барилдаан болно. Монголын жүдочдоос маргааш Х.Цагаанбаатар 73 кг-д, 81 кг-ын жинд С.Ням-Очир, Н.Дагвасүрэн нар зодоглох юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж