
Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт, гоцлол дуучин Г.Ариунбаатарын “Монгол сонгодог” тоглолтыг дэмжин урилгаар ДБЭТ-ын гоцлол дуучин, Ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” группын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал нар ая дуугаа өргөх аж. Түүнчлэн Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид, удирдаач , Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан нар хөг аялгууг эгшиглүүлэх нь.
Г.ДАША