Бүтээлч ажлын гурван сарын аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Бүтээлч ажлын гурван сарын аян эхэллээ

Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн 70 жилийн ой угтсан  бүтээлч ажлын гурван сарын аян энэ сарын нэгнээс эхэллээ. Уг аяны хүрээнд төв суурины газрыг моджуулах, цэцэрлэгжүүлэх, ногооруулах, зам талбайг засч тохижуулах бүтээлч ажлыг баасан, бямба гариг бүрд зохион байгуулж, иргэн бүрийг хамруулахыг сум, байгууллагын удирдлагад үүрэг болгосон байна. Түүхт ой угтсан ажлын хэсгийг “Ногоон Дундговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  зориулах бөгөөд нутаг орноо цөлжилтөөс аврах  хөдөлгөөнд иргэн бүр өөрийн хувь нэмрээ оруулах юм. Энэхүү аяныг дэмжигчдийн нэг, ахмад багш Р.Мужил “Би сүүлийн хэдэн жил хүнсний төрөл бүрийн ногоо тариаллаа. Олон арван хүнийг ногоо тарих ажилд уруу татаж зааж сургалаа. Энэ ажлынхаа үр  дүнд сэтгэл хангалуун байгаа.  Гэхдээ аймаг орноо ногооруулах ажил илүү ирээдүйтэй ажил шиг санагдаад энэ ажилд сэтгэл шулуудан орж байна. Эхлээд Мандалговиос Өмнөговийн чиглэлд гарсан авто замын дагуу мод тариад эхэлчихье. Эх орны ирээдүй тийш нь чиглэж байхад миний  бодол буруудахгүй.  Учир нь Өмнө говийнхныг Дундговийн чиглэлд мод тарихыг уриалж байгаа нь тэр. Эхлэлийг тавьчихвал элсэн цөлөөр биш ногоон модон дундуур л зам зурайгаад байх ирээдүй харагдаад байна” гэв.

С.Пүрэвсүрэн

            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж