УИХ-ын дарга гишүүдийг дуудлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга гишүүдийг дуудлаа

УИХ-ын чуулганы танхимд АН-ын гишүүд хуралдаандаа оролцохоор цуглараад байна. УИХ-ын дарга З.Энхболд 10.00 цагт эхлэх ёстой хуралдаан 10.50 цаг болж байхад ирцгүйн улмаас эхлээгүй байгааг теле сүлжээгээр сануулж УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ын гишүүдийг хуралдаандаа орж ирэхийг урилаа.

Өнөөдрийн чуулганы хуралдааны дарааллын эхний асуудал нь гишүүдийн тангараг өргөх ёслол юм. Тангараг өргөх гишүүдээс МАН-ын гишүүн Д.Арвин Төрийн ордонд ирээд байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж