Бенинд 100 гаруй булшийг хөнджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Бенинд 100 гаруй булшийг хөнджээ

Баруун Африкийн Бенин улсын нийслэл Порто-Ново хотын ойролцоох Дангбо оршуулгын газрын 100 гаруй булшийг хөндсөн байна. Порто-Новогийн цагдаа нарын мэдээлсэнээр булш ухагчид оршуулсан хүмүүсийн эрхтнүүдийг авсан байжээ. Энэ хэрэгт албаныхан  нутгийн “Вуду” шашны дагалдагчдыг сэжиглэж байгаа аж. Үүнээс өмнө “Вуду” –гийн дагалдагчид булш сэндийчсэн хэрэг удаа дараа гарч байсан байна.  Тус хэргийн улмаас нас барагсадын төрөл төрөгсөд нь ихээхэн сандралд орж, сэтгэл санаагаар унасан гэж нутгийн албаныхан мэдээлжээ. Мөн тэд хөндөгдсөн булшнуудыг сэргээн засаж, дахин оршуулах ёслол үйлдсэн байна. Бениний ард иргэдийн 40 хувь нь Буду шашны дагалдагч байдаг аж.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж