
Шинжлэх ухаан технологийн инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа өнөөдөр Уран зургийн галерейд 10.00 цагт болно. Энэ үеэр шилдэг бүтээл шалгаруулж шагнал гардуулах юм байна. Түүнчлэн 13.00 цагаас Шинжлэх ухааны 2012 оны шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-т болох бөгөөд эл ёслолд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцох ажээ.