Монголын загварын акулууд гэгддэг топ модель Э.Одгэрэл, Д.Болормаа нар энэ жилийн “Гоёл-2012” наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Топ модель Э.Одгэрэл өнгөрсөн долоо хоногт болсон “Торго” салоны загварын шоунд оролцсон бөгөөд ойрын хугацаанд онцын ажилгүй тул Сингапурт амарч байгаа гэнэ. Тэрээр энэ тухай өөрийн фейсбүүк хуудсандаа “Ойрд та бүхэнтэйгээ санаа бодлоо хувцаалцсангүй, уучлаарай. Амьдрал сайхан гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд гэвэл Сингапур улсад амарч байна. Эрч хүчээр цэнэглэгдээд их зүйлийг бүтээх болно. Та бүхэн ч гэсэн энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Амжилт хүсье” хэмээн бичжээ.
А.ЗУЛ