Дуучин Кэти Перри Францийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Coty Inc”-тай хамтран өөрийн нэрийн шинэ үнэртэн гаргахаар болжээ. Энэ тухай тэрээр өөрийн цахим хуудсуудаараа дамжуулан мэдэгдсэн байна. Кэти Перри “Би “Coty Inc”–тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид шинэ үнэртэн гаргахаар ажиллаж байгаа, бараг л бэлэн болсон” гэжээ. Үүнээс өмнө Кэти Перри өөрийн нэрийн “Purr”, “Meow!” нэртэй үнэртнүүд худалдаанд гаргасан байна. Гэхдээ тэрээр удахгүй худалдаанд гарах шинэ үнэртэндээ онцгой анхаарал хандуулж, давтагдашгүй, романтик үнэр бий болгохоор шаргуу ажиллаж байгаа гэнэ. Мөн тэрээр өвөрмөц шинэ үнэртэнийхээ нэрийг одоогоор өгч амжаагүй байгаа юм байна.
Б.Анхтуяа