
Өнөөдөр 09.30 цагаас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан "А" танхимд эхэлж байна. Энэ удаагийн хаврын чуулганы хамгийн анхны байнгын хорооны хуралдаан энэ юм. Түүгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх ажээ. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг тус байнгын хороогоор орохоор болжээ.
Д.ОЮУН