Бритни шинэ дуу гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Бритни шинэ дуу гаргажээ

Дуучин Бритни Спирс “The Black Eyed Peas” хамтлагийн дуучин Will.I.Am-тай хамтран "Scream and Shout" нэртэй дуу гаргажээ. Хөгжмийн ертөнцийн “акулууд” өчигдөр "Scream and Shout"  шинэ дууныхаа клипийг олон нийтэд албан ёсоор танилцуулсан байна. Үүний дараа  Бритни Спирс болон  Will.I.Am  нар Twitter-тээ хамтын шинэ бүтээл шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлд нийцнэ гэдэгт итгэлтэй байгаа тухай бичжээ. Мөн Бритни Спирс шүтэн бишрэгчдээсээ  "Scream and Shout" дууны талаарх санал бодлоо хуваалцахыг хүссэн байна.

Поп гүнж Бритни Спирс анх 1992 онд Америкийн телевизийн “Оддын эрэлд” шоунд оролцож, олны өмнө гарч байжээ. Хожим нь Бритни 1999 онд “Baby One More Time” гэх анхны цомгоо гаргаж, алдрын оргилд хүрсэн билээ.



Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж