Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт

Газар хөдлөлт нь цөмийн туршилтын үр дагавар гэж үү?

Японы газар хөдлөлт нь цөмийн нууц газар доорхи туршилтаас үүдэлтэй бөгөөд далайн ёроолын гүн дэх тусгай туршилтын талбараас алдагдсан цацраг идэвхт бодисын алдагдлыг нуух зорилготойгоор “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын ослыг гаргасан байна хэмээн Хятадын хэвлэлийн мэдээнээс ишлэн Казахстаны хэвлэл бичиж байгаа тухай Оросын  REGNUM  мэдээллийн агентлаг  дамжуулжээ.

Өгүүлэгийг зохиогчид энэ тухай материал Хятадын олон хэвлэлээр тухайлбал Сhina Value порталд нийтлэгдсэн гэлээ. Хятадын сайтын зохиогчид нь нэрээ нууцалсан гэх шинжээчдийн мэдээлэлд үндэслэн Японы  сүйрлийн тех­ноге­нийн шинжийг онцолжээ. “Өгүүлэлд нийтэлс­нээр Хятадын шинжээчид юуны түрүүнд саяхан Хятадын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх боломжийн тухай үг цухайлгасан Токио хотын захирагч Синтаро Исихарагийн санаанд анхаарлаа хандуулжээ. Мандах нарны орон хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй гэж үргэлж мэдэгдэж ирсэн. Харин Исихарагийн үг үүнтэй зөрчилдсөн нь хачирхалтай байгаа гэж шинжээчид үзжээ. Сануулахад Япон Цөмийн клубын гишүүн бус. 

Захирагчийг үг хэлээд удалгүй байтал Японы гол арал Хонсюгийн зүүн хойд хэсгийн Номхон далайд гуравдугаар сарын 9-нд 7,4 магнитудтай газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн гол хүч Мияги мужаар дамжсан бөгөөд үүнээс хоёр хоногийн дараа сүйрлийн газар хөдлөлтөд хамгаас хүчтэйгээр нэрвэгдсэн юм. Хятадын шинжээчид энэ бол газар хөдлөлт биш “маш нууц цөмийн зэвсгийн туршилт” байсан” гэжээ.

 Сонирхолтой нь материалд таамаглалын эх сурвалжийн ишлэлийг гаргаагүй бөгөөд харин “туршилт амжилттай болсон бол япончууд АНУ-ын чимээгүй дэмжлэгтэйгээр цуврал туршилт явуулаад Хятадын эсрэг онилсон цөмийн зэвсэгтэй гүрэн болсноо зарлах байлаа” хэмээн бичсэн байна. Гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлтийн дараа далайд үүссэн асар том эргүүлгийг тэд онцлов. Хамгийн хүчтэй хөлөг онгоцыг хүртэл далайн ёроол руу аваад явчихаар тэр том эргүүлгийн гэрэл зургийг дэлхийн бүх мэдээллгийн агентлагууд нийтэлсэн билээ. Энэ эргүүлэг хэрхэн үүссэнийг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа. Хятадын нэрээ нууцалсан хүмүүсийнхээр бол энэ нь цөмийн дэлбэрэлтийн дараа  далайн ёроол суусантай холбоотой гэнэ. Тэднийхээр бол далайн ёроолын нууц бункерт  ус сорогдон орсноос эргүүлэг үүссэн болж таарав.
“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын цахилгаан хангамж гэмтсэнийг хятад шинжээчид сэжигтэй гэж үзсэн байна. Станцын хангамжийн систем нь цунамийн улмаас гэмтсэн гэж тайлбарласан нь гайхалтай. Атомын технологи ийм өндөр хөгжсөн байхад тийм зүйл гарахгүй гэж хятад шинжээчид онцолсон байв.  “Фүкүшима-1”, “Фүкүшима-2” станцууд далайн эргээс холгүй байрлалтай. Тиймээс станцуудыг барихдаа хүчтэй цунамигаас хамаалах олон давхар хамгаалалттай байх ёстой. Түүнээс гадна эрчим хүч дамжуулах нөөцийн шугам байх ёстой. Энэ бүгдэд тайлбар хийсэн хятадууд уг станцаас санаатайгаар цацраг идэвхт бодис алдуулж, гуравдугаар сарын 9-ний нууц туршилтаа нуухаар оролдсон гэж үзжээ.

“Нууц хуйвалдааныг” илрүүлэгч хятадууд бас нэг зүйлийг сонирхон цацраг туяа алдаж байсан станцаас 100 км-ийн зайтайгаар Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуульд оролцохоор явж байсан Америкийн онгоц тээгч “Рональд Рейган” хөлөг сарын хэмжээний цацрагийн бохирдол авсан гэдгиг онцолжээ. Тэр үеэр хүмүүсийг АЦС-ын 20 км-ийн бүсээс гаргаж байхад онгоц тээгч тийм цацраг туяанд нэрвэгдсэн гэхээр цацрагийн эх сурвалж нь “Фүкүшима-1”-ээсө цаана далайд байсныг гэрчилж байна хэмээн хятадууд бичжээ. Харин Казахстаны сайтууд Казахстаны яруу най­­рагч, нийгмийн зүтгэлтэн Олжас Сулеймановын хачирхалтай ярилцлагыг ний­тэл­сэн байлаа. Тэрбээр газар хөдлөлтийг хүний “бүтээл” гэжээ. Семипалатинскийн цөмийн газар доорхи туршилтын талбайг хаалгахад зүтгэл гаргаж байсан Сулейменов дэлхий хаа нэгэнтээ урьд өмнө үзэгдээгүй геофизик, цаг уурын болон геотектоникийн зэвсгийн маш нууц туршилт хийж байна. Байгалийн гамшгаар халхавчлан шинэ зэвсгээр аймшигт устгал хийж чадна гэж тэрбээр хэлсэн байлаа.

Тодорхойгоор: http://www.regnum.ru/news/.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж