Амжилтыг хойш нь татах зуршил #1

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Амжилтыг хойш нь татах зуршил #1

Биеийн тамир спортоор хичээллэхгүй байх болон бусад ажлыг хийхгүй байх хамгийн түгээмэл шалтгаан чинь юу вэ?

Хийх гэсэн юмаа хойш тавих нь маш муу зуршлуудын нэг. Энэхүү зуршлыг
зогсоох  хамгийн чухал амин дэм бол өөртөө үнэнч байх явдал юм.

Хүмүүс ихэвчлэн “маргааш, нөгөөдөр, нэг л өдөр гэх ба эсвэл цаг зав
алга” гэдэг үгнүүд хэрэглэж ажлаа хойшлуулдаг. Харамсалтай нь  маргааш
болон тэр нэг өдөр хэзээ ч ирэхгүйгээс гадна чи хэзээ ч завтай болохгүй.

Яагаад хүмүүс одоо хийж болох ажлаа хойшлуулдаг вэ гэвэл тэд тухайн
ажлыг хийж гүйцэтгэхээсээ өмнө олон -гүй тоочдог. Жнь: мөнгөгүй,
боломжгүй, цаггүй, завгүй гэх мэт.

Тиймээс эхлээд өөрөөсөө эдгээр асуултуудыг асууж маш нарийн тодорхой хариулаарай.

1. Чамд яг юу саад болж байна? Юунаас залхаж байна вэ? Юунд гутарч байна вэ?

2. Чи юу хүсч байна?  Юугаа өөрчилмөөр байна вэ?

3. Чи ямар арга хэмжээ авмаар байна? Яагаад? Шалтгаан нь юу вэ?

Надад мөнгө хэрэгтэй байна гэж хариу өгөхийн оронд мөнгөтэй болохын
тулд юу хийх вэ? Үүнийг хийх шалтгаан нь юу вэ? г.м. тодруулж өгөх
хэрэгтэй.

Чамд ямар нэгэн юм саад болж байна гэдэг чинь маш сайн. Яагаад гэвэл
чамайг урагшаа ахиулж өөрчлөх гол хүч болж байгаа юм. Юу ч саад болохгүй
байвал юу ч хийгээгүй байна гэсэн үг.

Надад эрх чөлөө хэрэгтэй байна,амьсгаа авах зай хэрэгтэй байна, амрах
хэрэгтэй байна, стрэсснээс гарах хэрэгтэй байна гэхийн оронд хийх гэсэн
юмаа тэр дор нь шууд хийж сур.

Стрэсснээс гармаар байна уу? Хамгийн хурдан гарах арга бол дасгал
хийх. Өөрийнхөө одоо байгаа тэр тухтай орчингоосоо гар (тухтай орчин
хүнийг улам назгайруулдаг), анхаарлаа төвлөрүүлж байгаа тэр цэгээ
өөрчил. Ингэж чадвал чи өөрчлөгдөж байгаагаа шууд мэдрэнэ. Маш
гайхалтай.

Хийх гэсэн юмаа шууд хий, шалтаг хайх завыг өөртөө битгий өг. Надад
эрх чөлөө хэрэгтэй байна гэж бодоод суухын оронд өөрийгөө хуурахаа
зогсоож үйлдэл хийж жинхэнэ эрх чөлөөгөө олж авах хэрэгтэй.

Зарим хүмүүс би өөрийгөө огт хуурдаггүй гэж боддог ч тэд үнэнийг
хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийгөө бусад дорой нэгэнтэй харьцуулж “тэгтлээ
их муудсан юм алга” гэж бодоод өөрийнхөө үнэ цэнийг алддаг. Магадгүй чи
хүрээлж байгаа хүмүүсийнхээ дэргэд арай илүү юм шиг санагдаж болно.
Тиймээс сэтгэл санаа чинь тайван саад болох юмгүй  байдаг байж болно
гэвч чи тэр хэмжээндээ, тэр хүмүүстэйгээ тэндээ эргэлдээд байвал огтхон ч
өөрчлөгдөхгүй ба өөрийнхөө хүссэн амьдралыг  хэзээ ч олж авч чадахгүй.

Энэ бүгдийг зүгээр уншаад өнгөрөх биш яг одооноос эхэлж хэрэгжүүлж эхлээрэй. Энэ бол чиний амьдрал, чиний цаг.

http://ukatumur.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж