Өмнөговь аймгийн Засаг даргаар Б.Бадраа томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймгийн Засаг даргаар Б.Бадраа томилогдлоо

Өмнөговь аймгийн Засаг даргаар Б.Бадрааг улируулан сонгожээ. Орон нутгийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн лхагва гаригт дууссан. Тус аймагт нийт 33 мандаттай бөгөөд МАН-аас 11, АН-аас 21 суудал авсан юм.

Тус аймгийн ИТХ өчигдөр хуралдаж, олонхийн саналаар Б.Бадрааг  Засаг даргаар дахин сонгох хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Өмнөговь аймгийн ИТХ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Б.Бадрааг тус аймгийн Засаг даргаар ирэх дөрвөн жил томилсон байна. Одоогоор гурван аймаг буюу Өмнөговь, Хөвсгөл, Өвөрхангай  аймгуудын ИТХ хуралдсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга томилох хүсэлтээ ирүүлсэн байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж