17 тэрбумын торгуулийг сэргээх үү?

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

17 тэрбумын торгуулийг сэргээх үү?

Нефть импортлогч компаниуд өнгөрсөн нэгдүгээр сард үгсэн хуйвалдаж бензиний үнийг 230 төгрөгөөр нэмсэн. Энэхүү үйлдийг хууль бус болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчид тогтоон, 17 тэрбум төгрөгийн торгуулийг шатахуун импортлогч компаниудад ногдуулсан. Гэтэл Б.Лхагва нь өнгөрсөн тавдугаар сард ШӨХТГ-ын даргаар томилогдсон даруйдаа дээрхи торгуулийг үгсэн хуйвалдсан нь батлагдаж, нотлогдоогүй гэж үзэн хүчингүй болгосон билээ.

 Харин О.Магнай ШӨХТГ-ын даргаар томилогдмогцоо дээрхи торгуулийн сэргээнэ гэж мэдэгдээд байсан. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас тодруулахад “Манай Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал ирэх даваа гаригт буюу ирэх арванхоёрдугаар сарын 3-нд болно. Энэ хурлаар нэн түрүүнд 17 турбумын торгуулийн сэргээх асуудлыг хэлэлцэнэ” гэв.

Өмнөх торгуулийг хүчингүй болгосон гэх ШӨХТГ-ын зөвлөлийн гишүүдэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нарыг АТГ-аас сэжигтнээр татаад байгаа юм байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж