“Microsoft” компанийн хамгийн сүүлд хэрэглэгчдийн гарт хүргээд байсан “Windows 8” үйдлийн систем одоогийн байдлаар 40 сая хувь борлогдоод байгааг өнөөдөр тус компанийн төлөөлөгчид мэдэгджээ. “Windows 8” үйлдлийн систем нь дэлхийн зах зээлд олон сая хэрэглэгчдийн гар дээр хүрээд байгаа “Windows 7” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар бөгөөд энэ сарын 26 наас эхлэн дэлхийн 140 гаруй оронд нэгэн зэрэг худалдаалагдаж эхэлсэн юм.
Microsoft-ийн хэвлэлийн төлөөлөгч Интернэт-холдинг компани буюу AOL-ийн “TechCrunch” технологийн сайтад өөрийн шинэ бүтээгдэхүүний борлуулат ийнхүү сайн байгаа талаар мэдээлсэн байна. “TechCrunch”-ийн мэдээлснээр “Windows 8” ганцхан сарын дотор ийнхүү 40 сая хувь борлогдсон нь тус бүтээгдэхүүний эрэлт цаашдаа ч өсөх хандлага байгааг харуулж байгаа аж.
Э.АНХТУЯА