“Дэлхийд дурласан сар” дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

“Дэлхийд дурласан сар” дэлгэцнээ гарна

Энэ жил  “Худалч залуу”, “Жексон амьд” инээдмийн уран сайхны кинонуудыг үзэгчдэд хүргэсэн “Herub” энтертайнментын уран бүтээлчид дахин дэлгэцийн шинэ уран бүтээлээ өлгийдөн авахад бэлэн болжээ. Тэд “Дэлхийд дурласан сар” уран сайхны киноныхоо нээлтийг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр товоо зарлалаа. Уг киноны найруулагчаар “Herub” энтертайнментын найруулагч С.Баттулга, продюсераар О.Болдсайхан, зураглаачаар Г.Баттулга, нар ажиллажээ. “Дэлхийд дурласан сар” киноны гол дүрд хошин уралгийн “Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, SBN телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Баярмаа, Б.Мишээл, С.Баттулга, Б.Одбаяр нар тогложээ.


Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж