iPod Touch “home” товчлуургүй болно | News.MN

iPod Touch “home” товчлуургүй болно

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

iPod Touch “home” товчлуургүй болно

 Apple корпорацийн гүйцэтгэх захирал Стив Жобст бүтээгдэхүүнийх нь цэсний товчлуур таалагдаагүй бололтой. Тус компаний маузанд салангид товчлуур байхгүй, зөөврийн компьютерийнх нь кэйбоард ч бусдаас арай өвөрмөц товчлууртай, түүнчлэн iPod, iPhone, iPad зэрэг хэрэгслүүд аль хэдийн хамгийн боломжит цөөн товчлууртай болсон тул товчлуур олон харагдаж байгаа хэсэг нь цэсэнд л байх боломжтой юм. Тиймээс Apple-ийн инженерүүд тэдгээр товчлууруудыг аль болох цөөн байлгахаар ажиллаж эхэлжээ.

Эх сурвалжуудын таамаглаж байгаагаар инженерүүд iPod Touch дээр байдаг хоум товчлуурыг хасч магадгүй ажээ. Ингэхлээр шинээр үйлдвэрлэх iPod Touch нь үндсэндээ Android хэрэгслүүдтэй төстэй болох юм.

Б.Энхцэцэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-04-06 182.160.33.138

goe goe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж