Өнөөдөр болох үйл явдлын тойм

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагт  “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг халз мэтгэлцээнд дуудсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

Хэвлэлийн хүрээлэнд:

Хэвлэлийн хүрээлэнд 11:00 цагаас монгол эрдэмтэд анх удаа анагаах ухааны салбарт оюуны өмчийн нээлтээ баталгаажуулан лицензийн гэрээгээр дэлхийн зах зээлд нэвтрүүлэхээр болсон тухай Монгол Улсын Төрийн шагналт, хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор эрдэмтэд мэдээлэл хийнэ.

-Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Боловсрол шинжлэх ухааны салбарын “Чанарын шинэчлэл” бодлогын хэрэгжилтийн тайлан, нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагт СТӨ-нд болно.

-“Мэргэжлийн хяналтын өнөө ба ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурал  10.00 цагт МҮЭСТО-д болно.

-Шинжлэх ухаан технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг олон нийтэд танилцуулах үзэсгэлэн өнөөдөр 10.00 цагаас Уран зургийн галерейд болно. Арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон салбарын сайд оролцоно.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит ”Залуу эрдэмтдийн шагнал” гардуулна.

-МУГЖ Д.Жаргалсайханы “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” дууг алдаршуулах ёслол 18.00 цагаас Спортын бэлтгэлийн төвд болно.

-Монголын үндэсний арбитрын газар11.00-18.00 цагт ”Хуулийн яармаг өдөрлөг-2012”-ийг МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулна.

-Орон нутгийн сонгуулиар зарим дүүргийн сонгуулийн хороонд ирц хүрээгүйн улмаас дахин санал хураалт явуулахаар болсон билээ. Өнөөдөр 10:00 цагт НЗДТГ-ын хуралдааны танхимд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дахин санал хураалтын өдрийг баталж тогтоол гаргана.

-Зам тээврийн сайд А.Гансүх 10.00 цагаас тээврийн сайд А.Гансүх Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцана.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж