Нийслэлийн төрийн өмчит газруудыг хувьчлах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төрийн өмчит газруудыг хувьчлах ёстой гэв

НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өнөөдөр “Хангарьд” ордонд боллоо. Хурлыг бүлгийн дарга Н.Баяраа удирдаж, Нийслэлийн 2013 оны эдийн засгийн зорилт, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, орон нутгийн концессийн зүйлийн жагсаалтад нэмэх төсөл батлах тухай болон 2012-2013 онд он дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх таван асуудлыг бүхэлд дэмжиж батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасан арга хэмжээг жил бүрийн хуваарьтайгаар ач холбогдлоор нь эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээ авах. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон нийслэлийн төрийн өмчит үйлдвэр байгууллагуудыг аажмаар хувьчлах, хувийн үйлчилгээ хангамжийн тогтолцоонд шилжүүлэх, төрийн ажил үйлчилгээний шуурхай ил тод байдлыг хангах. 2013 оноос жил бүрийн төсөв төлөвлөгөөний эдийн засаг-санхүүгийн үндсэн параметр үзүүлэлтүүдэд шалгуур үзүүлэлт тогтоож ажиллах, улмаар жил бүрийн хөгжлийн зорилт, төсвийг онцлох сэдэвтэй өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж